| Сайтны Цэс |
|
|
 |
| Мэдээний төрөл |
|
 |
| Санал асуулга |
|
 |
| Манга-Чат |
|
|
 |
| Twitter |
|
|
 |
|
29-р хэсэг – Жинхэнэ дайсан Тулгаа, Саруул, Жасмина, Солонго нар доошлон явсаар хамгийн доод давхарт хүрч ирэв. Уг барилга нь доошоогоо 38 давхар байх ажээ. Гэвч хамгийн доод давхарт нь ямар ч хиймэл тархи байхгүй жирийн л нэг сантехникийн өрөөнүүд байлаа. Жасмина: Саруулаа чи энэ барилгын доод давхарт нь хиймэл тархиуд байдаг гэдэгт итгэлтэй байна уу? Энэ давхараас доошоо явсан шат байхгүй байна шүү дээ.
|
Огүрэ Ито 1972 оны 2 сарын 22-нд Японы Миякашигийн Хюгад төрсөн. Oh! Great бол түүний Pen Name юм. Хүмүүс түүнийг Tenjho Tenge болон Эйр Гир манга цувралуудаар нь сайн мэднэ. 2006 онд шоүнэн төрөлд Эйр Гир мангагаараа Kodansha Manga Award-г хүртэж байсан. Ито мөн Silwy Whip хэмээх насанд хүрэгчдэд зориулсан манга цуврал хийж байсан.
|
28-р хэсэг– Нууц мэдээлэл рүү нэвтэрсэн нь Тэд явсаар нэгэн сүрлэг өндөр байшингийн хажууд хүрч ирлээ. Тэр байшингийн орой нь үүлнээс дээш гарсан байсан тул хир өндөр нь мэдэгдэхгүй байв. Байшингийн хаалганы ойролцоо харуул хамгаалалт маш өндөр байх ажээ. Жасмина: Саруулаа, энэ нөгөө засгийн газрын удирдлагын байр мөн үү?
|
\.../O_o\.../
|
25-р хэсэг - 3009 оны дэлхий Жасмина гайхширан дэлхийн зүг харан зогсоно. Тун удалгүй түүний араас Хар баавгай Амараа гарч ирлээ. Тэр мөн л юу болоод байгааг ойлгоогүй нь илт байв. Амараа: Бид хаана ирчихсэн юм болоо? Жасмина: Мэдэх юм алгаа. Яадаг ч байсан бид 5009 ондоо очоогүй бололтой. Амараа: Тэгэхээр бид цаг хугацааны гажуудалд орсон байх нь ээ.
|
Зохиолын ерөнхий агуулга Хөх толбо зөгнөлт зохиол нь ирээдүйд 5009 онд дэлхий сүйрч байгаа талаар өгүүлэх бөгөөд устан үгүй болж байгаа байгалийг дахин сэргээхийн тулд өнгөрсөн үеэс буюу одоо манай энэ үеэс Тулга нэртэй хөх толботой монгол хүүг ирээдүй рүү авч явж байгаа талаар өгүүлнэ.
|
- 18-р хэсэг - Дайралт Оюунаа газар доор байсаар цаг орчмын дараа мутантуудаас холхон зайнд газар дээр гарч ирлээ. Түүний хамаг хүч нь суларсан байв. Газар доогуур явах техник нь өөрөөсөө багагүй энергийг зарцуулдаг бөгөөд маш ховорт тооцогддог ажээ. Оюунаа хамаг хүчээ шавхан байж өөрсдийн онгоц дээрээ хүрч ирэв. Түүнийг тэнд үлдсэн бүх хамгаалагчид хүлээж байв. Ядарч туйлдсан Оюунааг тэд хараад байдал биш болсныг ойлголоо. Амараа Оюунаа руу хурдлан очиж түшиж авлаа. Амараа: Юу болов? Яагаад хөх толботыг авчраагүй юм бэ? Бусад чинь хаана байа?
|
11-р хэсэг - Аюул Үл мэдэгдэх нисдэг биетийн хаалга аажмаар онгойж өндөр биетэй нэгэн залуу 2 хар хувцас, хар нөмрөг, хар масктай дагуулын хамт гарч ирэв. Түүнийг харахад хүнээс өөр харагдах зүйл үгүй боловч нүднийх нь хүүхэн хараа нь ногоон байх ажээ. Тэнд цугларсан бүх хүмүүс мэл гайхан түүнрүү гөлрөнө. Хүмүүс үнэндээ энэ үл мэдэгдэх нисдэг биетээс хүнээс шал өөр биетэй харийн амьтан гарч ирнэ гэж бүгд бодож байжээ. Харийн онгоцноос гарч ирсэн үл мэдэгдэх залуу тэнд цугларсан хүмүүсийг хэсэг ажин харснаа монгол хэлээр: Арчаагүй дорой хүмүүс та нарыг олноор нь нэг дор алж зугаагаа гаргах боловч олдож байх шив дээ. Хахаха, ойрд хүн алаагүй уйдаж байлаа. Та нар ч их амттай харагдаж байна шүү.
|
1-р хэсэг - Эхлэл МЭ 5009 он Дэлхийн цаг уурын өөрчлөлт нэмэгдсэнээр байгаль экологийн тэнцвэр алдагдан ихэнхи ургамал, амьдат устан үгүй болж, хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр иржээ. Хүмүүсийн зарим нь амьд үлдэхийн тулд өөрсдийн ДНК-д хамгийн дасан зохицох чадвартай шавжнуудын ДНК-г хольсноор шинэ Мутант хүмүүс бий болжээ. Эдгээр мутантууд нь сүйрэн буй байгальд дасан зохицож амьдрах чадвар өндөр боловч мутацид орсон шавжныхаа зан чанарыг өвлөснөөр маш харгис хэрцгий араатанууд болон хувирав. Тэд жирийн хүмүүсийг болон өөрсдийгөө барьж идэх ба газар доор нүхэнд амьдарна. Хэдийгээр тэд шавжтай төстэй зан авир гаргадаг ч гэсэн хүнээс үүсэн гарсан тул сэтгэн бодох чадвар өндөр бөгөөд цаашид өөрсдийн хаанчлалыг дэлхийд тогтоохын тулд нэгдмэл нэг засаглалыг байгуулжээ.
|
Дахиад нэг флаш оруулж байна. Энэ удаад тоглоом биш. Та нар үхлийн тэмдэглэлтэй болохыг хүсэж байсан л биз дээ. Тэгвэл би нарт флашин үхлийн тэмдэглэлийг танилцуулж байна. Дургүй хүнийхээ нэрийг бичээд үз. Юмыг яаж мэдэх вэ ажиллачих ч юм билүү хэхэх.
|
1987 онд Square нэртэй Японы нэгэн жижигхэн тоглоом үйлдвэрлэгч компани дампуурлын ирмэгт тулж зайлшгүй хит болох тоглоом хайж байлаа. Square компаний албан хаагч Хиронобү нэгэн гайхалтай санаа олдсон нь өрсөлдөгч Enix компаний Dragon Quest (дүрд тоглох) тоглоомоос бүх талаараа илт давуу байсан юм. Ингээд дүрд тоглох төрөлд хувьсгал хийх ордлого эхлэв. Square компаний ирээдүйгээ харах итгэл найдвар нь энэ ганц тоглоомонд байсан учраас хэрэв шинэ санаа амжилт авчрахгүй бол Square компани дампуурах байсан юм. Ийм ч учраас тэд тоглоомдоо "Сүүлчийн Зөгнөл" (Final Fantasy) гэдэг нэр өгчээ. Square компаний найдвар болсон Final Fantasy тоглоом гарсан даруйдаа маш том амжилт авчиржээ. Үүгээр ч зогсохгүй дараа дараагийн цуврал нь улам их амжилтыг дагуулж жинхэнэ хит болж чадсан байна. Үүний нэг жишээ бол Final Fantasy VII юм. Final Fantasy VII дэлхий даяар 6 сая орчим зарагдсаны 3 сая нь анх Японд гарсанаасаа хойш 48-хан цагийн дотор борлуулагдаж дуусжээ.
|
За бараг тайлбарлуулалтгүй мэдэж байгаа биз ээ.Орсон хүний тоог харгалзаж байгаад чоно цагдаа эмчийг сонгоно.Энэ удаад шинэ дүр нэмэгдсэн нь Урвагч туулай тэр туулай 2 чоно ийн хэн болохыг надаас мэдэх бөгөөд тоглоомын явцад аюулгүй мөн 2 чоныг хамгаалах үүрэгтэй.Гэхдээ урвагч туулай Чонын хэрэгт огт оролцож болохгүй харилцаж ч болохгүй.Миний сонгосон чоно 2 өдөр тутам хэлэлцэж байгаад дундаасаа туулай сонгож ална.Цагдаа нар надаас Чоныг мэдэх 2-3 эрх байгаа.Чоно болон цагдаа нэр надтай зөвхөн Хувийн захиагаар харилцана.
|
Минами "Икки" Ицүки бол танхай сурагч бөгөөд бүгд түүнийг "Ялагдашгүй Нялх царайт" гэдэг нэрээр нь мэднэ. Тэрээр мөн "East Side Gunz" бүлгийн толгойлогч. Нэгэн удаа Skull Safers хэмээх салхи хөлөглөгчдийн бүлэгт доромжлуулсныхан дараа Нояманогийн эгч дүүс түүнд туслахаар болдог. Тэдгээр эгч дүүс домог болсон "Sleeping Forest" бүлгийнхэн байсан гэдгийг Икки тэр үед л мэддэг. Яг тэр цаг мөчөөс Икки Эйр Трекийн ертөнцөд хөл тавьж, шинэ шинэ өрсөлдөгчидтэйгөө нүүр тулах нь тэр.
|
Энэ удаад дахиад л нэг Хоррор маягийн манга орчууллаа даа. Олон долоон юм чалчаад яахав татаж аваад үзээрэй.
|
Оксарын шагналт найруулагч Миязаки Хаяо 2 сарын 14нд шатаагдахаасаа өмнө "Тоторогийн Гэр" гэж нэрлэгдэж байсан байшингийн буурин дээр байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн дизайныг гаргажээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн дизайнд байшингийн улаан дээврээс үлдсэн хэсгүүдийг оруулж өгсөн байна.
|
Олон алдартай анимэ бүтээсэн алдартай кино бүтээгч Миязаки Хаяо Токио хотны 1941 оны 1 сарын 5 төржээ. Тэр мөн анимэ студи болох Studio Ghibli-г байгуулагсан хүний нэг юм. 1997 онд Miramax Мононокэ гүнж /Princess Mononoke/-ийг гаргах хүртэл барууны орнуудад түүнийг мэддэггүй байсан юм. Харин энэ үед түүний кино ньяпонд кино шүүмжлэгчидээс өндөр үнэлгээ авахын зэрэгцээ ашиг орлогоороо тэргүүлж байлаа . Мононокэ гүнж нь Титаник киног гарах хүртэл хамгийн өндөр ашиг орлоготой кино байсан юм. Энэхүү анимэ нь Японы Академины шагналийн Жилийн хамгийн сайн дүрслэлтэй кино төрөл шагнал авсан анхны анимэ кино юм. Түүний дараагийн кино нь Сүнсээр Туугсагдас нь өвөрмөц өнгө аясаар хийгдсэн ба Академийн шагнал буюу бидний мэдэх Оскарын шагналыг хүртэл анхны анимэ кино болсон юм. Мөн Японы Box Office-т Титаник киноны олсон ашигаас илүү ашиг олсон. Хоулын Хөдөлдөг Цайз бас Оскарт нэр дэвшиж байсан хэдийн шагнал хүртэж чадаагүй юм. /Оронд нь шал тэнэг кинонд тэр шагналаа өгсөн байсан./
|
Аль дээр үед нэг ийм тоглоом нэтээс олсон юм. Тэгээд худлаа үнэн орчуулсан болоод орууллаа.
|
Code geass үзэж байсан бол энийг нэг үзээрэй
|
|
|
| Нэвтрэх хэсэг |
|
|
 |
| Мэдээний Хуанли |
|
 |
| Chat |
|
 |
| Хэн сайтад байна |
Total online: 0 Guests: 0 Users: 0 |
 |
|