Blog - SHURIKEN TEAM - 1st Mongolian manga translation team
Thursday, 2009-11-26, 5:23 Pm
Main
Registration
Login
ShurikenTeam's Anime&Manga
Welcome Зочин | RSS
Сайтны Цэс
Санал асуулга
Домайн авахад хандивлах мөнгөө Голомт банкны 4029 6739 4543 3764 данс руу явуулаарай
Total of answers: 28
Манга - Чат
 
500
Хаднаас зууран өвдөгөө чичрэхийг намдааж, бат чанга гишгэхийг чармайсаар Ичикүро дэвсэгээр гарав. Дараа нь цавчим цохиог дахин анхааралтай хармагц л сэтгэл дотор нь агуу том хүсэл эрмэлзэлээр булхаад ирэв. Үйлдсэн өдий төдий нүглээ аар саар буянаар ариглаж барахгүй байсан Ичикүро бүхнийг умартан амьдралаа аугаа их үйлст зориулах шийдвэр гаргах болоод ирлээ. Ичикүро ерөөсөө л хүнд бэрх сорилт шүүлтийг хүсч байсан билээ. Золгүйгээр амь үрэгдсэн талийгаач, жилд арваад хүн амиа алддаг энэхүү аюулт гармыг хараад Ичикүрод хүмүүийг энэ их аюулаас ангижруулъя гэсэн их хүслэн оргилон ирэв. Хадан цохиог нүхэлж хоёр зуу гаруй кэн урт хонгил гаргая гэсэн зоримог санаагаа гүйцэлдүүлэхээр амь биеэ үл хайрлан тэмцэх андгай тангаргийг өөртөө хэлэв. Эцсийн эцэст, эрэн хайсаар хийх ёстой ажлаа оллоо. Хэрэв нэг жилд арван хүн аварвал арван жил зуу, зуун жил мянга, мянган жилд сая хүний амь аварна гэсэн үг.

Тэр өдрөөс эхлэн хамаг бие сэтгэлээ ажилдаа зориулж эхлэв. Ичикүро Раканжи сүмийн хошид сууж эх... Read more »

Views: 66 | Added by: Danzii | Date: 2009-04-25 | Comments (3)

Хар цагаанаар бүтээгдсэн японы зургийн арга барилыг агуулсан комиксийг манга гэж нэрлэдэг. Манга хэмээх үгийг үндэсний Zenga /гэгээрэлд хүрэхийн тулд ашигладаг шог зургууд/ урлагаас үүсэлтэй гэж үздэг. Японы эртний соёлоос үүсэлтэй бийрэн урлаг болох choujuu giga / Будда, шувууд амьтдын зураг/ өндөр түвшинд хөгжсөн нь хар цагаан зурагтай манга стиль маш хүчтэй дэлгэрэхэд нөлөөлсөн хэмээн судлаачид үздэг байна.
Орчин үеийн манга хөгжихөд Osama Tezuka маш их хувь нэмэр оруулсан. 1947 онд америкаас японд комикс хөгжүүлэхээр ирж зураачдыг нэгтгэн анхны “Атомхүү” манга гаргасан нь маш их амжилтыг олсон. Одоо үед түүний шавь нар японы мангаàг толгойлон авч явдаг. Өнгөрсөн онд Osama Tezuka-ийн зурсан мангааны жинхэнэ эх зургийг интернэт дуудлага худалдаагаар /дэлхийд нээлттэй/ 10сая иен-ээр зарсан байна. Мангааны улаан фен хүмүүс 7 хоногт ойролцоогоор 2000 хуудас уншдаг байна. 2002 оны байдлаар мангааны борлуулалт 22,6%-иар өсөж, японы нийт хэвлэлийн зах зээлийн 38,1%-ийг эзэлж буй маш т... Read more »
Views: 114 | Added by: orchlon_amaraa | Date: 2009-03-03 | Comments (4)

Албат самүрай Ичикүро эзэн ноёныхоо урт илдэнд өртөн зүүн хацартаа бас эрүүндээ ялигүй шарх авах нь тэр. Уг нь өөрийг нь өдөөд ирсэн гэх эзнийхээ татвар эмтэй дурлалын харьцаанд орсон хэмээх амь дүйсэн гэмт үйлдлийнхээ төлөө Ичикүро эзнийхээ залаан цээрлүүлэх мэснээс зайлахыг оролдсон хэдий ч мултарч бултах зүрх сэтгэл өчүүхэн төдий ч байсангүй. Тэглээ гээд энэ явдлаас болж амь насаа алдах нь тун харамсалтай тул болж өгвөл бултаад гарчих санаална. Шалиг садар занд нь хорссон эзэн нь илдээ сугалан дайрахад Ичикүро гартаа таарсан лааны суурийг барин өөрийгөө хамгаална. Нас тавь гарсан гэх боловч булчин шөрмөс чанга эзэн нь урт сэлмээ барин уухайлан довтлоход өөрийгөө өмөөрөх эрхгүй Ичикүро эвийг нь тааруулан бултан зугтаж байсан хэдий ч эхний дайралтанд өртөн ийнхүү зүүн хацартаа шарх олжээ. Цусаа урсахыг харсан Ичикүро тэр дороо л омогшин уурсаж, "нэгэнт л үхэхээс хойш" гэсэн бодлын хажуугаар өөрийг нь хөнөөхөөр довтлох эзэн ноён нь адгууснаас өөрцгүйгээр харагдаж, юун эзэн албатдаа тул... Read more »
Views: 93 | Added by: Danzii | Date: 2009-01-14 | Comments (2)

Нэвтрэх хэсэг
Login:
Password:
Хуанли
«  November 2009  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Search
Нинжа Хэмнэл


Найз сайтууд

    Join 4Shared Now!
    Tsahim.net Topsites List



Хэн сайтад байна

Total online: 2
Guests: 1
Users: 1
zoloogg

| Copyright MyCorp © 2009 | |