Мэдээ - SHURIKEN TEAM - 1st Mongolian manga translation team
Tuesday, 2009-11-24, 9:26 Pm
Main
Registration
Login
ShurikenTeam's Anime&Manga
Welcome Зочин | RSS
Сайтны Цэс
Мэдээний төрөл
Manga [25]
Мэдээ [35]
OST [10]
Анимэ [11]
Уралдаан [1]
Mangaka [11]
Хамтлаг/ Дуучин [3]
Movie [4]
Дуу оруулагчид [3]
Video [10]
Mon-Manga [4]
ST-news [6]
Our poll
Домайн авахад хандивлах мөнгөө Голомт банкны 4029 6739 4543 3764 данс руу явуулаарай
Total of answers: 27
Манга - чат
 
500
Main » Мэдээ

Солонгоогийн үүсгэсэн энергин ханан хамгаалалтыг роботууд зад зохин хурдлан хүрч ирлээ. Жасмина Солонго хоёр маш их гайхлаа. Тэд үнэхээр 3009 оны технологоор энергин ханыг устгаж чадахгүй гэж гүн итгэж байжээ. Солонго: За яахав, та нар үнэхээр тулалдмаар байгаа бол тулалдая л даа. Цагаан хун чи Тулгааг хамгаалж байгаарай.

Category: Мэдээ | Views: 44 | Added by: Danzii | Date: 2009-11-16 | Comments (4)


29-р хэсэг – Жинхэнэ дайсан

Тулгаа, Саруул, Жасмина, Солонго нар доошлон явсаар хамгийн доод давхарт хүрч ирэв. Уг барилга нь доошоогоо 38 давхар байх ажээ. Гэвч хамгийн доод давхарт нь ямар ч хиймэл тархи байхгүй жирийн л нэг сантехникийн өрөөнүүд байлаа. Жасмина: Саруулаа чи энэ барилгын доод давхарт нь хиймэл тархиуд байдаг гэдэгт итгэлтэй байна уу? Энэ давхараас доошоо явсан шат байхгүй байна шүү дээ.

Category: Мэдээ | Views: 65 | Added by: Danzii | Date: 2009-11-05 | Comments (5)

28-р хэсэг– Нууц мэдээлэл рүү нэвтэрсэн нь
Тэд явсаар нэгэн сүрлэг өндөр байшингийн хажууд хүрч ирлээ. Тэр байшингийн орой нь үүлнээс дээш гарсан байсан тул хир өндөр нь мэдэгдэхгүй байв. Байшингийн хаалганы ойролцоо харуул хамгаалалт маш өндөр байх ажээ. Жасмина: Саруулаа, энэ нөгөө засгийн газрын удирдлагын байр мөн үү?

Category: Мэдээ | Views: 89 | Added by: Danzii | Date: 2009-10-27 | Comments (6)


25-р хэсэг - 3009 оны дэлхий
Жасмина гайхширан дэлхийн зүг харан зогсоно. Тун удалгүй түүний араас Хар баавгай Амараа гарч ирлээ. Тэр мөн л юу болоод байгааг ойлгоогүй нь илт байв. Амараа: Бид хаана ирчихсэн юм болоо?

Жасмина: Мэдэх юм алгаа. Яадаг ч байсан бид 5009 ондоо очоогүй бололтой.

Амараа: Тэгэхээр бид цаг хугацааны гажуудалд орсон байх нь ээ.

Category: Мэдээ | Views: 97 | Added by: Danzii | Date: 2009-10-23 | Comments (5)

Зохиолын ерөнхий агуулга

Хөх толбо зөгнөлт зохиол нь ирээдүйд 5009 онд дэлхий сүйрч байгаа талаар өгүүлэх бөгөөд устан үгүй болж байгаа байгалийг дахин сэргээхийн тулд өнгөрсөн үеэс буюу одоо манай энэ үеэс Тулга нэртэй хөх толботой монгол хүүг ирээдүй рүү авч явж байгаа талаар өгүүлнэ.

Category: Мэдээ | Views: 90 | Added by: Danzii | Date: 2009-10-23 | Comments (6)

- 18-р хэсэг - Дайралт

Оюунаа газар доор байсаар цаг орчмын дараа мутантуудаас холхон зайнд газар дээр гарч ирлээ. Түүний хамаг хүч нь суларсан байв. Газар доогуур явах техник нь өөрөөсөө багагүй энергийг зарцуулдаг бөгөөд маш ховорт тооцогддог ажээ. Оюунаа хамаг хүчээ шавхан байж өөрсдийн онгоц дээрээ хүрч ирэв. Түүнийг тэнд үлдсэн бүх хамгаалагчид хүлээж байв. Ядарч туйлдсан Оюунааг тэд хараад байдал биш болсныг ойлголоо. Амараа Оюунаа руу хурдлан очиж түшиж авлаа. Амараа: Юу болов? Яагаад хөх толботыг авчраагүй юм бэ? Бусад чинь хаана байа?

Category: Мэдээ | Views: 77 | Added by: Danzii | Date: 2009-10-23 | Comments (3)


11-р хэсэг - Аюул

Үл мэдэгдэх нисдэг биетийн хаалга аажмаар онгойж өндөр биетэй нэгэн залуу 2 хар хувцас, хар нөмрөг, хар масктай дагуулын хамт гарч ирэв. Түүнийг харахад хүнээс өөр харагдах зүйл үгүй боловч нүднийх нь хүүхэн хараа нь ногоон байх ажээ. Тэнд цугларсан бүх хүмүүс мэл гайхан түүнрүү гөлрөнө. Хүмүүс үнэндээ энэ үл мэдэгдэх нисдэг биетээс хүнээс шал өөр биетэй харийн амьтан гарч ирнэ гэж бүгд бодож байжээ. Харийн онгоцноос гарч ирсэн үл мэдэгдэх залуу тэнд цугларсан хүмүүсийг хэсэг ажин харснаа монгол хэлээр: Арчаагүй дорой хүмүүс та нарыг олноор нь нэг дор алж зугаагаа гаргах боловч олдож байх шив дээ. Хахаха, ойрд хүн алаагүй уйдаж байлаа. Та нар ч их амттай харагдаж байна шүү.

Category: Мэдээ | Views: 80 | Added by: Danzii | Date: 2009-10-23 | Comments (3)

1-р хэсэг - Эхлэл

МЭ 5009 он

Дэлхийн цаг уурын өөрчлөлт нэмэгдсэнээр байгаль экологийн тэнцвэр алдагдан ихэнхи ургамал, амьдат устан үгүй болж, хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр иржээ.

Хүмүүсийн зарим нь амьд үлдэхийн тулд өөрсдийн ДНК-д хамгийн дасан зохицох чадвартай шавжнуудын ДНК-г хольсноор шинэ Мутант хүмүүс бий болжээ. Эдгээр мутантууд нь сүйрэн буй байгальд дасан зохицож амьдрах чадвар өндөр боловч мутацид орсон шавжныхаа зан чанарыг өвлөснөөр маш харгис хэрцгий араатанууд болон хувирав. Тэд жирийн хүмүүсийг болон өөрсдийгөө барьж идэх ба газар доор нүхэнд амьдарна. Хэдийгээр тэд шавжтай төстэй зан авир гаргадаг ч гэсэн хүнээс үүсэн гарсан тул сэтгэн бодох чадвар өндөр бөгөөд цаашид өөрсдийн хаанчлалыг дэлхийд тогтоохын тулд нэгдмэл нэг засаглалыг байгуулжээ.

Category: Мэдээ | Views: 132 | Added by: Danzii | Date: 2009-10-23 | Comments (10)

Category: Мэдээ | Views: 255 | Added by: Danzii | Date: 2009-10-15 | Comments (21)

1987 онд Square нэртэй Японы нэгэн жижигхэн тоглоом үйлдвэрлэгч компани дампуурлын ирмэгт тулж зайлшгүй хит болох тоглоом хайж байлаа. Square компаний албан хаагч Хиронобү нэгэн гайхалтай санаа олдсон нь өрсөлдөгч Enix компаний Dragon Quest (дүрд тоглох) тоглоомоос бүх талаараа илт давуу байсан юм. Ингээд дүрд тоглох төрөлд хувьсгал хийх ордлого эхлэв. Square компаний ирээдүйгээ харах итгэл найдвар нь энэ ганц тоглоомонд байсан учраас хэрэв шинэ санаа амжилт авчрахгүй бол Square компани дампуурах байсан юм. Ийм ч учраас тэд тоглоомдоо "Сүүлчийн Зөгнөл" (Final Fantasy) гэдэг нэр өгчээ. Square компаний найдвар болсон Final Fantasy тоглоом гарсан даруйдаа маш том амжилт авчиржээ. Үүгээр ч зогсохгүй дараа дараагийн цуврал нь улам их амжилтыг дагуулж жинхэнэ хит болж чадсан байна. Үүний нэг жишээ бол Final Fantasy VII юм. Final Fantasy VII дэлхий даяар 6 сая орчим зарагдсаны 3 сая нь анх Японд гарсанаасаа хойш 48-хан цагийн дотор борлуулагдаж дуусжээ.
Category: Мэдээ | Views: 134 | Added by: Danzii | Date: 2009-10-05 | Comments (11)


За бараг тайлбарлуулалтгүй мэдэж байгаа биз ээ.Орсон хүний тоог харгалзаж байгаад чоно цагдаа эмчийг сонгоно.Энэ удаад шинэ дүр нэмэгдсэн нь Урвагч туулай тэр туулай 2 чоно ийн хэн болохыг надаас мэдэх бөгөөд тоглоомын явцад аюулгүй мөн 2 чоныг хамгаалах үүрэгтэй.Гэхдээ урвагч туулай Чонын хэрэгт огт оролцож болохгүй харилцаж ч болохгүй.Миний сонгосон чоно 2 өдөр тутам хэлэлцэж байгаад дундаасаа туулай сонгож ална.Цагдаа нар надаас Чоныг мэдэх 2-3 эрх байгаа.Чоно болон цагдаа нэр надтай зөвхөн Хувийн захиагаар харилцана.
Category: Мэдээ | Views: 234 | Added by: Vampy | Date: 2009-10-04 | Comments (45)

Оксарын шагналт найруулагч Миязаки Хаяо 2 сарын 14нд шатаагдахаасаа өмнө "Тоторогийн Гэр" гэж нэрлэгдэж байсан байшингийн буурин дээр байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн дизайныг гаргажээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн дизайнд байшингийн улаан дээврээс үлдсэн хэсгүүдийг оруулж өгсөн байна.
Category: Мэдээ | Views: 89 | Added by: Danzii | Date: 2009-09-16 | Comments (2)

8 сарын 15, 16нд Малайзад их гоё юм болох нь ээ. Очиж үзэж чаддагсан бол нисээд л оччихмоор санагдаж байна. Бүгдээрээ дараа жилийнхийг нь үзвэл яасын. Нэг жилийн өмнөөс бэлтгэлээ сайн базааж, судлаж байгаад үзье. Амьд явсаных алтан аяганаас ус ууна гэдэг шиг анимэ, манга сонирхдогийнх нэг ч гэсэн ийм юм үзвэл дурсалтай байх гэж бодлоо. Та нар юу гэж бодож байна. Сэтгэгдлээ бичээрэй

Category: Мэдээ | Views: 151 | Added by: Danzii | Date: 2009-08-14 | Comments (8)

Монголд анх анимэд хадмал хийсэн MNFANSUBS-тэй хийсэн ярилцлагыг эндээс уншина уу. Иймэрхүү юмандаа маруухан болохоор олигтой юм асууж чадсангүй ээ.

Category: Мэдээ | Views: 237 | Added by: Danzii | Date: 2009-07-14 | Comments (8)

Миний Компьютер дээр нь манай сайтны тухай гарсан байна. Хэвлэл дээр гарсан анхны сурталчилгаа болсон байх. Дээр дараад томруулаад уншаарай.
Category: Мэдээ | Views: 205 | Added by: Danzii | Date: 2009-07-14 | Comments (13)

Tezuka Osamu Cultural Prize
Тэзүка Осамүгийн нэрэмжит Соёлын шагнал бол 1997 оноос хойш Японы Токио хотноо Тэзүка Осамүгийн манга хийх арга барилаар мангагаа хийдэг бүтээлчид болон тэдний хийсэн бүтээлүүдийг шалгаруулан шагнадаг шагнал юм. Asahi Shimbun ивээн тэтгэдэг.

Шагналын төрлүүд:
*Grand Prize (Гранд Шагнал) - Жилийн шилдэг бүтээлд өгдөг шагнал
*Creaitve award (Бүтээлч шагнал) - Шинийг санаачлагч эсвэл түүхийн эрин зууныг бүтээгч шинэ авъяастанд өгдөг шагнал
*Short Story Award (Богино хэмжээний зохиол Шагнал) - Шилдэг бүтээл эсвэл богино хэмжээний зохиолын зохиогчид өгдөг шагнал
*Special Award (Тусгай Шагнал) - Манганы хөгжилд хувьд нэмэрээ оруулсан хувь хүн болон бүлэг хүмүүст өгдөг шагнал

Category: Мэдээ | Views: 76 | Added by: Danzii | Date: 2009-07-05 | Comments (2)


"Walt disney" Harayo Miyazaki нарын хамтарсан "Понёо" анимэ удахгүй 8н сарын 14нд нээлтээ хийнэ.
Category: Мэдээ | Views: 197 | Added by: Anaash | Date: 2009-07-04 | Comments (18)

2008 оны 11 сарын 17-ноос 2009 оын 5 сарын 17-ыг хүртэл хамгийн их зарагдсан 50 манга volume
Category: Мэдээ | Views: 287 | Added by: Danzii | Date: 2009-06-16 | Comments (16)

2008 оны 11 сарын 17-оос 2009 оны 5 сарын 17-ыг хүртэл Японд зарагдсан Топ 10 Манганы жагсаалт
Category: Мэдээ | Views: 252 | Added by: Danzii | Date: 2009-06-16 | Comments (14)


Манга уншихийг хүсвэл та Монгол японы төвийн номын сан-г нэг зориод үзээрэй.Нэг удаадаа иргэний үнэмлэхээрээ орж болно.Номын санд карт нээлгэхэд таньд иргэний үнэмлэх юмуу төрсний гэрчилгээ болон сургуулийн тодорхойлолт юмуу оюутны үнэмлэх мөн карт нээлгэх 1000 аас 2000 төгрөг хэрэгтэй.
Category: Мэдээ | Views: 183 | Added by: Vampy | Date: 2009-05-30 | Comments (12)

1 2 »
Нэвтрэх хэсэг
Login:
Password:
Мэдээний хуанли
«  November 2009  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Search
Нинжа Хэмнэл


Найз Сайтууд

    Join 4Shared Now!
    Tsahim.net Topsites List



Хэн сайтад байна

Total online: 3
Guests: 3
Users: 0

| Copyright MyCorp © 2009 | |