| Сайтны Цэс |
|
|
 |
| Мэдээний төрөл |
|
 |
| Our poll |
|
 |
| Манга - чат |
|
|
 |
|
Main » Mangaka
Огүрэ Ито 1972 оны 2 сарын 22-нд Японы Миякашигийн Хюгад төрсөн. Oh! Great бол түүний Pen Name юм. Хүмүүс түүнийг Tenjho Tenge болон Эйр Гир манга цувралуудаар нь сайн мэднэ. 2006 онд шоүнэн төрөлд Эйр Гир мангагаараа Kodansha Manga Award-г хүртэж байсан. Ито мөн Silwy Whip хэмээх насанд хүрэгчдэд зориулсан манга цуврал хийж байсан.
|
Олон алдартай анимэ бүтээсэн алдартай кино бүтээгч Миязаки Хаяо Токио хотны 1941 оны 1 сарын 5 төржээ. Тэр мөн анимэ студи болох Studio Ghibli-г байгуулагсан хүний нэг юм. 1997 онд Miramax Мононокэ гүнж /Princess Mononoke/-ийг гаргах хүртэл барууны орнуудад түүнийг мэддэггүй байсан юм. Харин энэ үед түүний кино ньяпонд кино шүүмжлэгчидээс өндөр үнэлгээ авахын зэрэгцээ ашиг орлогоороо тэргүүлж байлаа . Мононокэ гүнж нь Титаник киног гарах хүртэл хамгийн өндөр ашиг орлоготой кино байсан юм. Энэхүү анимэ нь Японы Академины шагналийн Жилийн хамгийн сайн дүрслэлтэй кино төрөл шагнал авсан анхны анимэ кино юм. Түүний дараагийн кино нь Сүнсээр Туугсагдас нь өвөрмөц өнгө аясаар хийгдсэн ба Академийн шагнал буюу бидний мэдэх Оскарын шагналыг хүртэл анхны анимэ кино болсон юм. Мөн Японы Box Office-т Титаник киноны олсон ашигаас илүү ашиг олсон. Хоулын Хөдөлдөг Цайз бас Оскарт нэр дэвшиж байсан хэдийн шагнал хүртэж чадаагүй юм. /Оронд нь шал тэнэг кинонд тэр шагналаа өгсөн байсан./
|
Мангака Такахаши Рүмико 1957 оны 10 сарын 10 төрсөн. 1990-ээд оны эхээр түүний бүтээлүүд нь англи хэл рүү орчуулагдаж гаргаснаар Америк, Европод нилээд нэрд гарсан. Мөн тэрээр 170 сая гаруй хувь манга боруулж чадсанаараа түүхэн дэхь хамгийн их манга борлуулж чадсан эмэгтэй мангака юм. Рүмико Shogakukan Manga Award-аас 1981 онд Urusei Yatsura мангагаараа, 2002 онд InuYasha мангагаараа тус тус шагнал хүртэж байсан.
|
1975 оны 1 сарын 1 нд төрсөн.1997 оноос Shounen jump сэтгүүлд ажиллаж эхэлсэн. Бусад зүйлийг нь та доорхи ярилцлаганаас уншаарай.
|
Иноүэ Тэкэхико нь 1967 оны 01 сарын 12 нд Окүчи-д төрсөн. Өөрийн Мангаг хийхээсээ өмнө тэр City Hunter-ийн зүраач болох Цүкаса Хожогийн туслах байсан. Түүний анхны манга нь 1988 онд гарсан үүнээс хойш удалгүй гаргасан Слам Данк манга нь маш их амжилтанд хүрсэн. Энэ манга 1990 оноос 1996 оны хооронд Shueisha гийн Weekly Shōnen Jump д гарч Японд л гэхэд л 100 сая хувь борлогдсон гэдэг. Түүний дараагийн манга болох Vagabond 1998 оноос Японд гарч мөн л их амжилт олсон.
|
Аояама нь "Мөрдөгч Конан"-ыг 15 жилийн турш бичиж байгаа бөгөөд өмнө нь Яаиба (1988-1993) Шидэт Каито (1988-1994) гэх мангануудыг бичиж байсан. Надад Конаны хэрэг тайлж байгаа нь, тэр нууцлагдмал аллагууд, тэр хүмүүсийн яаж гэигүй царайлж мултрах гэж оролдож байгаа нь их таалагддаг. Конаны мангагаас гадна өшөө Анимэ, бас хэд хэдэн бүхэл хэмжээний кинонууд гарсан. Сая нэг хэсэг Аояама амралтаа авсан байсан ба одоо эргээд ажилдаа ханцуй шамлан ажиллаж байна. За ингээд түүнтэй хийсэн бяцхан хэмжээний ярилцлагыг толилуулья...
|
Нарүто манга цувралыг зохиосон Кишимото Масаши 1974 оны 11 сарын 8 төрсөн. Түүний ихэр Кишимото Сэиши бас манга бүтээлч бөгөөд 666 Satan, Blazer Drive зэрэг мангануудыг бүтээсэн.
|
Японы манга бүтээлч Күбо Нориаки буюу Күбо Тайт 1977 оны 6 сарын26-нд төржээ. Түүний нэрийн хуудас болсон бүтээл нь Влич манга цуврал юм.Хирошима хотын Аки дүүргийн Фүчид амьдардаг хотын зөвлөлийн гишүүний хүү Күдо орон нутгийнхаа ахлах сургуулийг төгсжээ. Күбо сэтгүүлийн манга тэмцээнд орсон боловч түрүүлсэнгүй. Харин сэтгүүлийн редактор түүний авъяасыг олж харжээ.
|
Зүгээр л сонирхуулахад...
|
1963 оны 6 сарын 21-нд Аояма Ёшимасагийн гэр бүлд төржээ. Түүнийг Мөрдөгч Конан (Америк, Канад, Англид Хэрэг хаагдсан "Case Closed" ) мангагаар сайн мэдэх болсон. Мөн Хамтаро хүүхдийн анимэ цувралын хүний дүрүүдийг зохиож байсан.Тэр Икүэи ахлах сургуулийн төгссөн. Тэгээд Японы Урлагийн их сургуульд элсэн оржээ. 1986 оны өвөл Аояма нэгдүгээр курсынхны комикын уралдаанд оролцон түрүүлсэн нь түүнийг манга зураач, зохиолч болох эхний алхам болсон байна. Аояма " Түр хүлээгээрэй "гэсэн нэртэй анхны мангагаа Shonen Sunday сэтгүүлд 1987 оны өвөл хэвлүүлжээ. Үүний дараахан нь "Шидэт Кайто" мангагаа мөн тус сэтгүүлд хэвлүүлэв. 1990 оны эхэнд "Яайба" хэмээх 24 volume-тэй мангагаа хийж дууссан. Дараа нь Third Baseman №4, Аояма Гошогийн Богино түүхийн цугуулга, Мөрдөгч Конан зэрэг бусад манга цувралуудаа бүтээжээ.
|
Машима Хиро 1977 оны 5 сарын 3-нд төрсөн. 1999 оноос 2005 оны хооронд Коданшагийн WEEKLY SHONEN сэтгүүлд хэвлүүлсэн Groove Adventure Rave (Америкт гарахдаа Rave Master нэртэйгээр гарсан) мангагаараа хүмүүст танил болсон. Түүний хамгийн анхны томоохон бүтээл юм. Энэ манганд юу гардаг вэ гэвэл...(за за та нар өөрсдөө уншиад мэдэж авбал илүү сонирхолтой байна гэж бодож байна.)
|
|
|
|
| Нэвтрэх хэсэг |
|
|
 |
| Мэдээний хуанли |
|
 |
| Search |
|
 |
| Найз Сайтууд |
|
 |
| Хэн сайтад байна |
Total online: 4 Guests: 4 Users: 0 |
 |
|